Хархорум хотыг бүтээн байгуулах ажлын хүрээнд нийт 1,500га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулах ажилд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
Ойн газраас Ногоон бүс байгуулах ажлын гүйцэтгэлийг байгууллагуудад танилцуулж, талууд алдаа оноогоо ярилцан туршлага хуваалцлаа.
Хархорум хотод мод, сөөг тарьж, ургуулах арчлан хамгаалах ажил гүйцэтгэгчдийн тарьсан мод, сөөгийн нэр төрөл, гарал үүсэл, амьдралын хэлбэр зэрэг модны үндсэн үзүүлэлтүүд болон ургалтыг тогтоох, тооллого хийх, амьдралтын хувийг тооцох ажлаар Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн бүрэлдэхүүн 2025 оны аравдугаар сарын 02-ны өдрөөс аравдугаар сарын 10-ны өдрийг хүртэл албан томилолтоор ажиллаж байна.



Сэтгэгдэл ( 0 )