Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ болов

2025 оны 09 сарын 26

9 дүгээр сарын 25-ны өдөр, Элчин сайдын өргөөнд Монгол дахь Нагояагийн их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвд 2024 оны Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

Тус төв нь 2026 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн харьяанд байгуулагдсан цагаасаа хойш япон хэл дээр Японы хууль эрх зүйн боловсрол, сургалт судалгаа хийж, өнөөг хүртэл 15 үеийн 113 оюутан бэлтгэн гаргасан байна. Эдгээр төгсөгчдийн олонх нь эдүгээ их сургуулийн багш, судалгааны хүрээлэн зэрэг төр захиргааны байгуулагд хууль, эрх зүйн чиглэлээр ажиллахаас гадна эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсад хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Япон, Монгол хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top