Төрийн албанаас хувийн хэвшилд шилжин ажиллахыг дэмжих өдөрлөг болно

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 23

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтраад “Хувийн хэвшилд дутагдалтай байгаа ажиллах хүчний хэрэгцээ хангах” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөг нь 2025.09.29-ний өдрийн 09:30-12:30 цагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Их танхимд болно.

Өдөрлөгийн зорилго нь хувийн хэвшилд дутагдалтай байгаа ажиллах хүчний хэрэгцээг хангах, төрийн албанаас хувийн хэвшилд шилжин ажиллахыг дэмжих мөн төрийн албан хаагчдыг хувиараа хөдөлмөр эрхлэхийг дэмжихэд оршино.

Тус өдөрлөгт 50-80 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, 150-200 төрийн албан хаагч оролцохоор бүртгэл хийгдэж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, салбарын яамд болон бусад холбогдох байгууллагууд эл өдөрлөгт хамтран оролцох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top