Өсөлттэй Өмнөговь I Эрүүл мэндийн багш нарын сургалт боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 09 сарын 15

Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр “Өсөлттэй Өмнөговь” Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар хамтран Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн 58 багшийг чадавхжуулах 16 цагийн сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтыг МУБИС-н Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийн ахлагч Э.Мөнгөнтулгаар ахлуулсан багш нар удирдан явууллаа.

Сургалтын гол зорилго нь сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох багш нарын мэдлэгийг шинэчлэх, сургалтын арга зүй болон технологийг сайжруулах, сургуулийн түвшинд эрүүл амьдралын зөв хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top