ӨМНӨГОВЬ | 2026 оны улсын төсвийг иргэдийн оролцоонд тулгуурлан төлөвлөнө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 30

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2026 оны улсын төсвийн төслийг иргэд, аж ахуйн нэгжийн саналд үндэслэн боловсруулах чиглэлийг сайд нар болон төсвийн ерөнхийлөн захирагч нарт өглөө. Үүний хүрээнд 2025 оны 8 дугаар сарын турш иргэд, татвар төлөгчдөөс дараах сувгуудаар санал авах ажлыг зохион байгуулна. Үүнд:

• 1111 төвийн утас

• “E-Mongolia” аппликейшн

• Тусгай дугаар бүхий утас

• Танхимын хэлэлцүүлэг

Иргэдийн санал, хэрэгцээ, бодит хэрэгцээ шаардлагад тулгуурлан 2026 оны төсвийг илүү оновчтой, бодитой төлөвлөх боломж бүрдэнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.40.103) 2025 оны 07 сарын 31

Түймэр тависан эзнийг нь олж төрийн төмөр нүүр үзүүлмээрээ тэгэхгүй бол эх орон минь шатлаа хүмүүсээ

0  |  0
Унтраа(103.212.118.210) 2025 оны 07 сарын 31

Унтраалаа ч гэх шиг, унтраагаагүй л юм байна ш дээ наад өгч байгаа мэдээллээр чинь түймэр ассаар л байгаа юм байна даа.

0  |  0
Top