Бээжин хотноо Тяньаньмэний талбайд Дэлхийн хоёрдугаар дайн ялсны 80 жилийн ойд зориулсан цэргийн парад эхэллээ.
Баярын арга хэмжээнд 26 орны төр, засгийн тэргүүн, тэр дундаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын дарга Ким Жон Ун, Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар оролцож байна. Цэргийн парад 70 минут үргэлжлэх юм.
Тяньаньмэний талбайд хүндэт зочдод байрлуулсан индэрт БНХАУ-ын дарга Ши Жиньпиний баруун талд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, зүүн гар талд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун суусныг хэвлэлүүд онцолжээ. Цэргийн парадыг нээж хэлсэн үгэндээ, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дэлхийн хоёрдугаар дайн, Японы түрэмгийлэгчдийн эсрэг дайнд оролцсон ахмад дайчдад гүн хүндэтгэл илэрхийлэв.


Сэтгэгдэл ( 0 )