Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайнд Хятадын ард түмний байгуулсан ялалт болон Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ойг тэмдэглэх ёслолд 26 улсын төр, засгийн тэргүүн нар оролцоно гэж Хятадын СИНЬХУА агентлаг мэдээлэв.
Ёслолын арга хэмжээнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар оролцох тухай онцлон мэдээлсэн байна. Энэ баяр ёслолд мөн Камбож, Вьетнам, Лаос, Индонез, Малайз, Монгол, Пакистан, Балба, Мальдив, Казахстан, Узбекистан, Тажикстан, Киргиз, Туркмен, Беларусь, Азербайжан, Армени, Иран, Конго, Зимбабве, Серби, Словак, Куба, Мьянмар улсын төр, засгийн тэргүүн нар оролцох ажээ.
Есдүгээр сарын 3-нд Бээжинд цэргийн томоохон парад болох юм. 70 минут үргэлжлэх энэ парад дээр Хятадын Ардын чөлөөлөх армийн уламжлалт анги нэгтгэлүүд болон зэвсэгт хүчний шинэ төрлийн цэргийн албан хаагчдын жагсаалын 45 хайрцаг явж өнгөрөх ба үндэсний үйлдвэрлэлийн пуужингийн тэргүүний технологи, танк, нисэх онгоц, нисэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг танилцуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )