АН-ын даргад О.Цогтгэрэл, Ж.Баярмаа, Б.Пүрэвдорж нар ӨРСӨЛДӨНӨ

Б.Цог | Zindaa.mn
2025 оны 08 сарын 29

АН-ын Үндэсний бодлогын хорооны өчигдрийн /2025.08.28/ хурлаар намын дарга Л.Гантөмөрийг чөлөөлж, тус намын 15 фракцын төлөөллийг багтаасан хороо байгуулж, дараагийн даргаа сонгохоор болсон.

Уг хурал өнөөдөр /2025.08.29/ АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэлээр үргэлжлэх бөгөөд намын дүрэмд зааснаар “Нэр дэвшигч нь Үндсэн дүрэм зөрчиж шийтгэл хүлээгээгүй, намд элсээд 10 жил болсон, тухайн үеийн хүчин төгөлдөр ҮБХ-ны нийт гишүүдийн 10 хувийн дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан, намын сонгуульт гишүүн ҮБХ, ҮЗХ-ээр 4-өөс доошгүй жил ажиллаж байсан гишүүн байна" гэсэн заалтын дагуу шаардлага хангасан байх ёстой.

Одоогийн байдлаар намын даргад АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Пүрэвдорж нар бүртгүүлсэн гэх мэдээлэл байна. Нэр дэвшигчид энэ сарыг дуустал өөрсдийн мөрийн хөтөлбөрөө гишүүддээ танилцуулж, өрсөлдөх юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochid (86.111.136.235) 2025 оны 08 сарын 30

zass

0  |  0
Зочин(202.9.41.21) 2025 оны 08 сарын 29

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Top