ОХУ-ын “Газпром” НХН-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 27

Оросын Холбооны Улсын “Газпром” Нийтийн хувьцаат нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга Алексей Борисович Миллер тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Монгол Улсын Шадар сайд Оросын Холбооны Улсын “Газпром” Нийтийн хувьцаат нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга Алексей Борисович Миллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын газрын тос болон хийн салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Оросын Холбооны Улсын “Газпром” Нийтийн хувьцаат нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нарт бараалхлаа.

Айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж С.Амарсайхан Оросын Холбооны Улсын “Газпром” Нийтийн хувьцаат нийгэмлэгийг төлөөлж Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зуржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top