Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Ард” кино театр байрлаж байсан “Од театр” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 2014 оны нийслэлийн Засаг даргын А/500 дугаар захирамжаар нэмэгдүүлсэн. Энэ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн "Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил хэмжээг тогтоох тухай" 2009 оны 114 дүгээр тогтоолыг зөрчсөн тул нэмэгдүүлсэн газрын хэмжээг хүчингүй болгож, 3595 ам.метр талбайг 2054 ам.метр болгож өөрчиллөө.
Ингэснээр “Ард” кино театрын урд талын ногоон байгууламж бүхий талбай нийтийн эзэмшилд шилжинэ. Уг өөрчлөлтийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын наймдугаар сарын 19-ний өдрийн захирамжаар шийдэв.

Сэтгэгдэл ( 1 )
ХУД- дэх Эвсэг кашмирын дэлгүүр, оргил супермаркет 2- н дунд орших социализмын үед улсын хөрөнгөөр байгуулсан маш олон модтой сайхан цэцэрлэгт хүрээлэнг хэн нэгэн олигарх хашаад, модыг нь захаас нь устган машины зогсоол болгоод удаж байна. Удахгүй бүх модыг устгаж цементен ширэнгэ болох байх. Хотын захиргаа үүнийг хамгаалалтандаа авч дийлэхгүй бна уу?