60 хүн тун МОГОЙН ХОРНЫ эсрэг ийлдэс хүлээлгэн өглөө

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 14

 

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд 60 хүн тун могойн хорны эсрэг ийлдэс хүлээлгэж өгөв

БХЯ-ны сайд Д.Батлутын хүсэлтийн дагуу Саудын Арабын хаант улсад үйлдвэрлэгдсэн могойн хорны эсрэг ийлдэсийг Катар улсын цэргүүд өгсөнг өнөөдөр ЭМЯ -нд хүлээлгэн өглөө. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын гадаад хамтын ажиллагааны хүрээнд хуурай газрын зургаан төрлийн могойн хорыг саармагжуулах үйлчилгээтэй ийлдсийн нөөц бүрдүүлж ажилласанд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн талархал илэрхийлэв.

Монгол Улсад жилд дунджаар 50-60 хүн могойд хатгуулж эмнэлэгт ханддаг. Хор саармагжуулах эмийн ийлдэс нь зүслэг хийх шаардлагагүйгээр хорыг саармагжуулах зориулалттай ба цаг хугацаа алдаж мэс заслын аргаар эмчлүүлэхээс сэргийлнэ.

Намрын улиралд самар, жимс түүхээр явахдаа иргэд та бүхэн могойд хазуулахаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top