
Сургууль, цэцэрлэг эхлэх дөхсөн энэ үед "Таны хүүхдийг сургууль, цэцэрлэгт оруулж өгнө" гэх мэт хуурамч зар цахим орчинд байршуулан иргэдийг залилах гэмт хэрэг нэмэгддэг.
Иймд иргэд та бүхэн энэ төрлийн зар мэдээнд шүүлтүүртэй хандаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Мөн байр түрээслүүлнэ гэх нэрийдлээр бусдыг залилах тохиолдол ихэсдэг.
Залилан мэхлэгчдийн ашигладаг нийтлэг арга нь
-Таалагдахгүй бол өөр байр хай.
-Энэ байрыг олон хүн сонирхож байгаа.
-Түрүүлж урьдчилгаа эсвэл түрээсийн төлбөрөө шилжүүлэх хэрэгтэй.
-Яг одоо нэг хүн мөнгөө шилжүүлэх гэж байна гэх зэргээр иргэдийг залилан мэхэлж урьдчилгаа авдаг байна

Сэтгэгдэл ( 0 )