80 жилийн өмнө Чөлөөлөх дайн эхэлсэн

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 12

 

Одоогоос 80 жилийн өмнө буюу 1945 оны 8-р сарын 9-нд Манжийн стратегийн довтолгооны ажиллагаа буюу Чөлөөлөх дайн эхэлж, үүний үр дүнд Алс Дорнод дахь Японы милитаризм нэгмөсөн ялагдсан юм.

Энэхүү ажиллагаа Дэлхийн 2-р дайны эцсийн шат байв. Зөвлөлтийн анги нэгтгэлүүд болон Монгол Ардын Хувьсгалт Цэргүүд хэдхэн хоногийн дотор Японы Квантуны армийг бут цохиж, Японы цэргүүдэд үзэл бодлын болон сэтгэл санааны цохилт өгсөн. Цохилт нь гэнэтийн, хүчтэй, гурван талаас зэрэг ирсэн байсан тул тус ажиллагааг "Наймдугаар сарын шуурга" гэж нэрлэдэг. Ажиллагаа эхэлсэн даруйд Японы командлал сандарч тэвдэн, анги нэгтгэлүүдээ хянаж чадахаа больсон.

Зөвлөлт, Монголын цэргүүд хамтран оролцсон Манжийн стратегийн довтолгооны ажиллагаа буюу Чөлөөлөх дайны явцын талаар цуврал нийтлэлийг ийнхүү хүргэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top