Энэхүү чуулган нь гурван улсын танхимуудын хамтын ажиллагааны хүрээнд жил бүр ээлжлэн зохион байгуулагддаг уламжлалт арга хэмжээ бөгөөд МҮХАҮТ, ОХУ-ын Дорнод Сибирийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулж байна.
Энэ удаагийн чуулганд цахим худалдааны сүлжээ, эрүүл мэнд, аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, барилга, барилгын материал үйлдвэрлэл, нүүрс, болон хийн бүтээгдэхүүн, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбаруудын хүрээнд салбар хэлэлцүүлэг болон ганцаарчилсан B2B уулзалтууд болно.
Чуулганд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг, ХБГ-ын захирал Д.Адьяасүрэн, ҮЯТ-ийн захирал Ч.Баттулга нар болон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.
Чуулган долоодугаар сарын 02-04-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )