Наадмын нээлт, хаалтын бэлтгэл 70 хувьтай үргэлжилж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 02

 

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна.

Монгол түмний түүх, соёл, өв уламжлалыг харуулсан нээлт, хаалтын үйл ажиллагаа нь уран бүтээлчид болон иргэд, олон нийтийн хамтарсан өргөн хүрээтэй үзүүлбэрүүдээс бүрдэх бөгөөд орчин үеийн техник, гэрэлтүүлэг, тайзны шийдэлтэйгээр найруулагдаж байна.

Өнөөдөр Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны удирдлагууд, гишүүд болон Урлаг, соёлын арга хэмжээний салбар хорооны гишүүд бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцаж, бэлтгэл ажлыг эрчимжүүлж ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баяр(103.212.119.151) 2025 оны 07 сарын 03

Наадмын хамгийн үзүүштэй хөтөлбөр юу байдгийг мэдэх үү? Олны сэтгэл санаа анхаарлыг наадамруу төвлөрүүлж байгаад коммунистууд өөрсөддөө зориулж хууль батлах үйл ажиллагааг л үзмээр байдаг.

0  |  0
Close menu