Залуу бизнес эрхлэгчид хэрхэн бизнесийн тухай ойлголтыг өөрчилж байна вэ!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 01

Сүүлийн үед бизнес эрхлэгчид залуужиж байгаа төдийгүй ийн үе солигдож буйтай холбоотой бизнес эрхлэлтэд хандах хандлага, боловсрол ба бизнес, бизнес ба төр хоорондын харилцааг харах өнцөг өөрчлөгдөж буйг шинжээчид онцолж байна.

Ингэхдээ 18-35 насны бизнес эрхлэгчдийн 30 гаруй хувь нь бизнес эрхлэхэд учирч буй бэрхшээл, тэр дундаа санхүүгийн хүндрэлүүд, эдийн засгийн тогтворгүй байдлын үр нөлөөтэй нуур тулж буйг онцолжээ. 10 залуу бизнесмен тутмын найм нь хэрэглэгчийн эрэлт муу, зээлийн хүү, татвар, эдийн засгийн тодорхойгүй байдал зэрэг саад бэрхшээлтэй тулгардаг байна.

Бизнес залуужиж байна

Бизнес залуужиж буй хандлагад хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, цахимжилт бизнесийн ертөнцөд орох босгыг намсгажээ. Өнөөдөр ухаалаг утасныхаа тусламжтай өөрийн бизнесээ эхлүүлэх боломжтой болоод байна. Компани бүртгүүлэх, банканд данс нээх, интернэт дэлгүүр нээхэд хэдхэн цаг л болно.

Хоёрт, залуу хүмүүс илүү их эрх чөлөө, өөрийгөө илэрхийлэх боломж руу тэмүүлэх болжээ. Бизнес эрхлэгчдийн залуу үеийнхэнд өөрийн үнэт зүйлс, өөрийнхөө төлөвлөгөөг дагах боломж, тав тухтай амьдрах буюу ажил, хувийн амьдралын тэнцвэрийг хадгалах боломж нь ашиг орлогоос дутуугүй чухал болоод байна.

Бизнесийн шинэ үе

Жижиглэнгийн болон бөөний худалдаа, ложистик, мэдээллийн технологийн талбар маргаангүй эрэлт ихтэй байгаа. Өнөө цагт дижитал стартап зэрэг шинэ үеийн бизнес хурдацтай хөгжиж байна. Ялангуяа 18-19 насны залуусын дунд. Жишээ нь, сургуулийн сурагчид гэрийнхээ ойр лангуу ажиллуулахаас илүүтэйгээр EdTech буюу сургалтын үйл явцыг хялбарчлах технологи ба боловсрол төсөл эсвэл AI буюу хиймэл оюуны үйлчилгээ эхлүүлэхэд илүү сонирхолтой. Шинэ үеийн бизнес нь илүү уян хатан, экспортод чиглэж байна. Хамгийн гол нь залуу хүмүүс шинэ зүйлийг туршиж үзэхээс айдаггүй. Бизнесийнхээ тусламжтай тэд өөрсдийгөө илэрхийлж, экологи, боловсрол, эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулж байна.

Эхэн үеийн хүндрэлүүд

Залуу бизнес эрхлэгчдийн хамгийн түрүүнд нүүр тулдаг гол сорилт бол санхүүгийн тогтворгүй байдал. Тэдэнд “аюулгүйн дэр” болон зээлийн түүх байдаггүйн дээр эрсдэлийн түвшин өндөр байдаг. Тиймээс залуу бизнес эрхлэгчдийн талаас илүү хувь нь тодорхойгүйн стресст ордог байна. Залуу үеийнхэн янз бүрийн бизнесийн туршилт хийхэд нээлттэй байдаг ч дэмжлэггүйгээр бизнесээ эхлүүлэхэд хүндрэлтэй байдаг байна.

Гэр бүлийн бизнес

Залуу хүмүүс эцэг, эхтэйгээ бизнес эрхлэх сонголтыг илүү хийдэг болохыг шинжээчид онцолжээ. Мэдээж хэрэг залуу бизнес эрхлэгчдэд зах зээл дээр давуу тал бий. Тэд дижитал, нийгмийн болон зан үйлийн чиг хандлагыг соргогоор мэдэрч, хурдан дасан зохицох чадвартайгаас гадна уян хатан байдаг. Гэхдээ тэдэнд туршлага дутдаг тул гэр бүлийн бизнес нь туршлага, бизнесийн шинэ хандлагыг нэгтгэсэн шийдэл болдог байна.

Утга учрын төлөөх бизнес

Шинжээчид залуучуудад хандан зүгээр л эхлэхийг зөвлөж байна. Үүний тулд дижитал хэрэгслүүд, дэд бүтэц, бизнес хүрээллийн дэмжлэг гээд шаардлагатай бүхэн бий болжээ. Залуу бизнес эрхлэгчид орчин үеийн хандлагыг ашиглан, ашгийн төлөөх бизнесийг утга учрын төлөөх бизнес болгох замаар эдийн засгийн хөгжилд өөрийн үлэмж хувь нэмрийг оруулж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.144) 2025 оны 07 сарын 01

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Close menu