Нийслэлийн өдөр, Даншиг наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 29

Улаанбаатар хотоос жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Мөн жил бүрийн аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.

Тэгвэл энэ жилээс анх удаа нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтож байна. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu