“Хүрээ цам - Даншиг - 2025” арга хэмжээ Үндэсний сурын хана харваагаар эхэллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 28

 

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, “ХҮРЭЭ ЦАМ-ДАНШИГ НААДАМ-2025” арга хэмжээ Үндэсний хана харваагаар эхэлж байна.

Өнөөдөр зохион байгуулагдаж буй Үндэсний хана харваа, Их сурын харваанд Монгол Улсын Дархан 5, Монгол улсын Даяар дуурсах мэргэн 2, Монгол улсын Даян мэргэн 6, Монгол улсын мэргэн 16, Монголын үндэсний харваачдын холбооны хүндэт мэргэн 4, Монгол Улсын гарамгай харваач, гоц харваач, онч харваач, тод харваач 51, Аймгийн цолтой болон спортын цол зэрэгтэй 356, Сумын цолтой 164, Залуу харваач 110 харваач нийт 714 харваач цэц мэргэнээ сорино.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu