Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд энэ оны зургаадугаар сард Минск хотод болох Евроазийн эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр Монгол Улс болон АНЭУ-тай чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байна гэж ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд мэдээлсэн байна.
“Монгол Улс болон АНЭУ-тай байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурхад үндсэндээ бэлэн болсон. Одоо тухайн улсууд дотооддоо зөвшилцөж байгаа” гэж тэр мэдэгджээ.
Оросын Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээлснээр, мөн Индонез улстай байгуулах чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээрийн зөвшилцөл төгсгөлийн шатандаа ороод байгаа ажээ. Түүнээс гадна Тунис улстай чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээр байгуулах ажил идэвхтэй өрнөж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )