Саяхан Financial Times сонины мэдээлснээр, Оросын газрын тос, байгалийн хийг худалдан авч байгаа Хятад болон бусад гуравдагч орнуудын эсрэг хориг болон татвар нэвтрүүлэх асуудлыг Европын Холбоо хэлэлцэж байгаа ажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины мөргөлдөөнийг зохицуулах зорилгоор Орост үзүүлэх шахалтыг чангатгахын тулд Хятад болон Энэтхэгийн бараанд 100%-ийн гаалийн татвар нэвтрүүлэхийг Европын Холбоонд уриалсан байна.
“Европын Холбоо Оросын газрын тос, байгалийн хийг худалдан авч байгаа Хятад болон Энэтхэгийн эсрэг хориг болон татвар нэвтрүүлбэл АНУ-аас улам гүнзгий хамааралтай болно” гэж Хятадын Олон улс судлалын хүрээлэнгийн Европ судлалын хэлтсийн захирал, профессор Цуй Хунзянь сэтгүүлчдэд мэдэгджээ. “Европ АНУ-ыг дуурайн хоёрдогч хоригийг нэвтрүүлбэл Хятад болон ЕХ-ны эдийн засгийн хамтын ажиллагаа хийгээд улс төрийн итгэлцэлд улам их хохирол учруулна. Ийм алхам нь Европын урт хугацааны зорилгод сүйрэлт үр дагавар учруулж, Европыг худалдаа, аж үйлдвэр, технологийн салбарт АНУ-ын эдийн засгийн колони болгож хувиргана” гэж Хятадын шинжээч үзэж байна.
“Европын Холбоо ийм хориг нэвтрүүлэх нь Хятад, Энэтхэгтэй тогтоосон Европын Холбооны худалдаа, эдийн засгийн харилцаанд хохиролтой бөгөөд энэ нь Украины хямралыг зохицуулахад тус болохгүй нь илэрхий юм” гэж тэр тэмдэглэжээ.

Сэтгэгдэл ( 5 )
Угаасаа л ЕХ өөрийн толгойгүй.
Хятадаас европ худалдаа өндөр хамааралтай. монголчууд 90% Хятадын худхлдааны хамааралтай. Европын орнууд Оросоос авдаг хийн үнээс 3 дахин өндөр үнээр, байгалд хүнд хортой шингэн хий худалдаж авч байна. Франц, Англи, Герман орнуудад байдал хүнд байна.
Хятадаас европ худалдаа өндөр хамааралтай. монголчууд 90% Хятадын худхлдааны хамааралтай. Европын орнууд Оросоос авдаг хийн үнээс 3 дахин өндөр үнээр, байгалд хүнд хортой шингэн хий худалдаж авч байна. Франц, Англи, Герман орнуудад байдал хүнд байна.
Аль найман зууны тэртээ хүн төрөлхтний хулан өвөг Чингис epтөнцийг эзлэгч бүтээгч,epтөнц хорвоо дэлхийн бүх хүн төрөлхтний эзэн богд хамгийн аугаа их хаан минь дэлхийн өмнөд туйлаас хойт туйл хүртэл хүн төрөлхтөнг чөлөөтэй зорчих худалдаа зах зээлийн эдийн засгийн ардчиллыг тогтоогоод одоо хүн төрөлхтөн мөрдөн амьдарч байна. Мөн Чингис хаан минь өвөр зуураа тэмцэлддэг нэг нь нөгөөтэйгөө дайсагналыг таслан зогсоож epтөнцийн хуулиар амьдрахыг зарлиг болгосон байхад тэр бүгдийг үгүйсгэж байгаа хэн ч байсан тэр этгээдүүдэд цаазын ял оноодог байсан. Иймд У.Хүрэлсүх Булган (Цагаан Хун)нарыг цаазлах.
MUU OROSIIN TAGNUUL HUJAA BN OO