Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанд (2025.05.21) Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсныг тоймлон хүргэж байна.
Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр: 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
Хамтарсан Засгийн газар мега төслүүдээ эрэмбэлж, нэгдсэн ойлголтод хүрэх талаар хүчин чармайлт гаргаж ажилласны үр дүнд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулж, Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг урагшлуулан, Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт зээлийн гэрээг баталгаажуулан, Монгол-Францын хамтарсан ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж эхнээсээ үр д үнд хүрч байгааг Тэргүүн Шадар сайд онцоллоо.
Төслүүдийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл болон салбараар ангилан авч үзвэл "Экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх", "Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх", "Эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдүүлэх", "Нийгмийн дэд бүтцийг сайжруулах" гэсэн үндсэн дөрвөн ангилалд хуваасан.
Экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэнээр
Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэнээр
Эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэнээр
Одоогоор хэрэгжиж эхэлсэн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал тэр дундаа Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл, Газрын тос боловсруулах цогцолбор, Ураны төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Нүүрс хими-Кокс химийн цогцолбор төслийн Хөх нүүрсний үйлдвэр зэрэг таван төсөл байна.
Сэтгэгдэл ( 2 )
Хамтарсан ЗГ унавал эх оронд минь хөгжил дэвшил авчрах эдгээр төслүүд хэрэгжих нь саад ихтэй болно доо.Хамтарсан засгийн газрыг унагах,залуу бусдад нээнтэггүй ерөнхий сайдыг огцруулах ажил хийж байгаа новшнууд бол эх орноо хорлогчид,хувиа бодсон олигархуудын барлагууд ш дээ, яг үнэндээ
юуны түрүүнд нефть боловсруулах үйлдвэр. Хугацааг нь богиносгох арга байна уу. Монгол орны хүндрэлтэй асуудлын гол зангилаа нь энд л байгаа шүү дээ. Бүх асуудлын 90% шийдэгдэнэ...\n