Эрүүл, чийрэг, галбирлаг бие бялдрыг дасгал сургуулилт, зөв хоолны дэглэмээр хэрхэн бүтээж болохыг оролцогчдын бодит бэлтгэл, өрсөлдөөнөөр үлгэрлэн харуулж буй “Anuxai’s fitness show” нэвтрүүлгийн 8 дахь дугаар өнөөдөр 20:30 цагаас ТВ8 телевизээр цацагдахад бэлэн болжээ.
Шинэ дугаарын зочин дасгалжуулагчаар холимог тулаанч З.Шинэчагтга уригдсан байна.
Арван настайдаа чөлөөт бөхөөр хичээллэж, дараа нь бокст орсон. Холимог тулаанд Рич Франклины ачаар “One Warrior Series” цувралд оролцох боломжтой болсон” хэмээн өөрийнхөө спортын карьерын эхлэлийг тодорхойлсон Азийн шилдэг тулаанчдын нэг З.Шинэчагтга оролцогчдод ямар зөвлөгөө өгч, тэдний дунд ямар сорил явуулсныг өнөөдрийн дугаарын гал гарсан өрсөлдөөнөөс харж болох нь ээ.
Амьдрал сорил, сорилтоор дүүрэн байх нь сонирхолтой. Тэр тусмаа илүүдэл жингээ хасаж, спортод эргэлт буцалтгүй татагдаж, эрч хүч нь өдрөөс өдөрт оргилон дэвэрч байгаа оролцогч бүсгүйчүүдийг өнөөдрийн сорил улам хурцалсан нь гарцаагүй.
“Anuxai’s fitness show” нэвтрүүлгийн өмнөх дугаарын зочдыг эргэн сануулъя.
Та өмнөх нэвтрүүлгүүдийг үзэх бол ТВ8 телевизийн youtube сувагтай ЭНД ДАРЖ холбогдоорой.
“Anuxai’s fitness show” нэвтрүүлгийн шинэ дугаар долоо хоногт хоёр удаа буюу даваа, пүрэв гариг бүрийн 20:30 цагаас үзэгч та бүхний хүртээл болж байгааг дахин сануулъя.
45 хоногийн хугацаанд дасгал хөдөлгөөн, зөв хооллолтын нөлөөгөөр илүүдэл жингээ хасаж, галбиржиж чадсан нэг оролцогч шоу нэвтрүүлгийн ялагч болж, “Lexus” маркийн авто машины эзэн болно.
Сэтгэгдэл ( 2 )