Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар амжилттай байгуулсан аливаа хэлэлцээр нь Ираны эрх баригчдыг цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглах уран баяжуулах боломжгүй болгох ёстой гэж Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
“Израилын хэд хэдэн засгийн газар Ираныг цөмийн зэвсэгтэй болоход олон жилийн турш саад учруулсаар ирсэн юм. Энэ асуудлаар Израил улс АНУ-тай нягт холбоотой ажиллаж байгаа билээ. Иранд одоогоор цөмийн зэвсэг байхгүй. Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэрэмжлэх нэг арга нь тус улсын цөмийн дэд бүтцийг задлан буулгахад хүргэх гэрээ байгуулах явдал юм” гэж Израилын засгийн газрын тэргүүн тэмдэглэсэн байна.
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх АНУ болон Ираны эрх баригчдын яриа хэлэлцээний дараагийн үе ойрын хоёр долоо хоногт Европын аль нэг улсад Оманы зуучлалтайгаар болох юм байна. АНУ, Ираны яриа хэлэлцээний гуравдугаар үе Оманы нийслэл Маскат хотноо өнгөрсөн бямба гарагт болсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )