Нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” тэмцээн Хүй 7 худагт болно

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 26

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын адуучдын холбоо хамтран нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” нээлттэй тэмцээн гуравдугаар сарын 29-нд Хүй 7 худагт зохион байгуулна. Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 39 адуучин оролцож, уурга, ташуур шүүрэх, морьтой болон явган уургалж, бугуйлдах, эмнэг хангал бугуйлдах төрлөөр авхаалж самбаагаа сорино. Уургын морь, сайхан наадамчин төрлөөр шилдгүүдийг шалгаруулж, алдаршуулна. Түүнчлэн хүүхдийн марзай гийнгооны уралдаан, адуучны шүлэг, магтаалын улсын уралдааныг зохион байгуулах юм. Бүсгүйчүүдийн дунд морьтой саад сүлжих тэмцээнийг анх удаа зохион байгуулах онцлогтой. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.85) 2025 оны 03 сарын 26

Нийслэлийн адуучин гэж юу байдаг юм бэ, элийрэх юм аа олж ядах

0  |  0
songogch(202.9.46.52) 2025 оны 03 сарын 26

ӨДӨР ШӨНӨГҮЙ ШОУДАЖ, БӨХ, МОРЬ ЯРЬЖ, НААДАХААС ӨӨР ЗҮЙЛ МЭДДЭГГҮЙ БИД ХЭЗЭЭ ЯАЖ ХӨГЖИХ БИЛЭЭ……

0  |  0
Top