Урин дулааны цаг ирсэнтэй холбогдуулан суррон буюу электрон дугуй, скүүтерт холбогдох замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэхээр болжээ.
Ингэснээр сурроныг 18 нас хүрсэн “А” үнэмлэхтэй иргэд унаж замын хөдөлгөөнд оролцох боломжтой болох юм. Насанд хүрээгүй иргэн суррон дугуй унаж замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг хураах, саатуулах зэрэг арга хэмжээ авна.
Мөн Улсын бүртгэлд бүртгүүлсэн дугаартай, үзлэг оношлогоо, татвар даатгалд хамрагдсан, хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэлтэйгээр замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 3 )
дугаарын ченж гэж шинэ мэргэжил гарсан бол одоо үнэмлэхний ченж гэж гарах нээ
дугаарын ченж гэж шинэ мэргэжил гарсан бол одоо үнэмлэхний ченж гэж гарах нээ
zuw shiidver\n