Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Мэдээллийн үеэр тэрээр "Миний эд хөрөнгийг битүүмжлэхтэй холбоотой захирамж гаргасан байна лээ. Надад нэг тэрбум төгрөг байхгүй. Тийм хэмжээний эд хөрөнгө ч байхгүй. Маргааш 14:00 цагаас шүүгчийн гаргасан шийдвэрт Иргэний хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 69-р зүйлд заасны дагуу гомдол гаргасан байгаа. Маргааш 14:00 цагаас гомдол хэлэлцэнэ.
Би хэн нэгэн хүнээс уулчлалт гуйх ямар ч шаардлагагүй. Яагаад гэвэл өнөөдөр Улаанбаатар хотын замын нөхцөл байдал ямархуу байгааг та бүхэн сайн мэдэж байгаа. Жилдээ 130-140 мянган автомашин импортоор орж ирж байна. 80 мянган машин л зорчих боломжтой зам дээр арав дахин их машин зорчиж байна. Импортолж байгаа хүмүүсийн хувьд хэд хэдэн эрх зүйн зөрчлүүд гарч ирж байна.
Тухайлбал, татвар төлдөггүй, стандарт хангадаггүй тээврийн хэрэгсэл оруулж ирдэг. Дээр нь хайбрид машинуудын тухайд нүүрсэн яндангүй машинууд оруулж ирдэг. Улсын дугаарын бизнес цэцэглэж байна. АТГ-д Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох үзлэг, оношлогоонд ороогүй энэ олон тээврийн хэрэгсэл хаанаас гарч ирсэнтэй холбоотой санал хүргүүлж байгаа. Өөрөөр хэлбэл автомашины дугаарыг заавал татвараа төлж үзлэгт орсон, даатгал хийлгэсэн автомашинд олгодог. Үүн дээр би Автотээврийн Үндэсний төв болон оношлогооны төвүүдийг хуучин дугааруудыг сэргээн шагийн бизнес хийж байна уу гэх хардаж байна. Мөн тодорхой баримтууд бий" гэлээ.
Сэтгэгдэл ( 7 )
Зөв шүү
Зөв шүү
Зөв шүү
Ингээд шазруун загнаад байхын аав нь нэг алгадаад аваач ах нь ч юмуу төрийн ажлыг хамгийн эв дүүтэй учир начир олдог хүн хийдэг
Арай гэж экспортоор олсон хэдэн доллар хотын түгжрэл нэмэх,баахан хуучин машин оруулж ирэхэд зориулаар байна, Энэ буруу, Нямбаатар дарга буруу зүйл хэлээгүй
зөв дэмжиж байна шуналтай ченжүүд одоо болимоор юмаа
зөв дэмжиж байна шуналтай ченжүүд одоо болимоор юмаа