Том малын зүй бус хорогдол 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 16.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 437.1 (96.3%) мянгаар буурсан байна. Нийт хорогдол нь оны эхний малын 0.03 хувийг эзэлж байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 6.8 мянга, хонь 5.9 мянга, үхэр 2.2 мянга, адуу 1.9 мянга, тэмээ 17 толгойгоор тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 35.2 хувийг хонь, 40.5 хувийг ямаа эзэлж байна. Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2025 оны нэгдүгээр сард
Улсын хэмжээнд 2024 оны эцэст тоологдсон 26.7 сая эх малын 3.2 мянга (0.01%) толгой нь 2025 оны нэгдүгээр сард хорогдсон байна. Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Хэнтий аймагт 255-774 толгой хээлтэгч мал хорогдсон ньнийт хорогдсон хээлтэгчийн 75.2 хувийг эзэлж байна. Харин нийт 244 толгой хээлтүүлэгч хорогдсоны 83 толгой нь ухна, 59 толгой нь хуц, 56 толгой нь бух, 46 толгой нь азарга байна. Улсын хэмжээнд 2025 оны нэгдүгээр сард 94 толгой мал өвчнөөр хорогдож, өмнөх оны мөн үеэс 1.4 (93.6 хувь) мянган толгойгоор буурсан байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Сэтгэгдэл ( 1 )
Одоохондоо гайгүй, бэлдсэн жаахан юм нь дуусаад ирэхээр хавар л нилээн юм болох байх даа