Талийгаачдын хувийн мэдээллийг задруулсан хэрэгт 5 хүнийг шалгаж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 11

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Мэдээллийн үеэр тэрээр "Угаартаж нас барсан нэг гэр бүлийн гишүүдийн хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл цацагдсан харамсалтай хэрэг гарсан. Хохирогчдын талаар худал мэдээлэл тараасан. Нийгмийн сүлжээнд цагдаагийн байгууллага иргэдийн хувь мэдээллийг дэлгэсэн мэтээр харагдуулсан. 

Урьдчилсан байдлаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шуурай штаб ажиллаж байгаа. Уг штабын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрчим хүчний яамдууд ажиллаж байгаа. Эдгээр яамдад Нийслэлийн зохих албан тушаалтнууд орж ажиллаж байгаа. Мөн холбогдох мэргэжилтнүүд байгаа. Эдгээр байгууллагын мэргэжилтнүүдийн дундаа мэдээлэл солилцдог гурппт шуурхай мэдээллээ солилцдог. Уг группээс мэдээлэл олж, гадагш задруулсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. 

Мэдээлэл хэлбэрээр олон нийтэд цацсан хэрэгт холбогдуулан иргэн Б-г бусад дөрвөн хүний хамтаар хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна" гэлээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.81) 2025 оны 03 сарын 13

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

1  |  0
Top