Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр НӨӨЦИЙН МАХ худалдаалж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 10

 

Нөөцийн махны худалдааг өнөөдрөөс энэ сарын 7-ны өдрөөс эхлэн үе шаттай эхлүүлэхээр болсон. Энэ жил 446 цэгээр нөөцийн мах борлуулахаар төлөвлөж буй бөгөөд одоогийн байдлаар 179 цэгээр борлуулалтыг эхлүүлээд байна. 

2025 оны хоёрдугаар сарын 15 гэхэд төлөвлөсөн бүх цэгээр худалдааг бүрэн хийнэ. Дүүргийн менежерүүд үе шаттай эхэлж байгаа худалдааг иргэдэд төөрөгдөл үүсгэхгүйгээр зохион байгуулж, мэдээ мэдээллийг сайн өгч, хаягжилтыг онцгой анхаарахыг Улаанбаатар хотын ерөний менежер Г.Батзориг сануулжээ.

2025 онд нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж 10,000 тонн нөөцийн мах бэлтгэжээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 6,337 тонн мах нөөцөлсөн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top