Ус ийм хачирхалтай байдлаар урвал үүсгэх боломжгүй мэт санагдаж болох ч тодорхой даралт, температурын нөхцөлд нэгэн зэрэг буцалж, хөлдөх нь байх үзэгдэл. Энэхүү ховор үзэгдлийг "Гурвалсан цэг" гэж нэрлэдэг бөгөөд энэ үед хатуу, шингэн, хийн төлөвүүд төгс тэнцвэртэй оршдог.
Усны хувьд "Гурвалсан цэг" нь 0.01°C температур, 611.657 паскаль даралттай үед үүсдэг. Энэ нөхцөлд усны молекулууд тасралтгүй хөлдөх, хайлах, уурших үйл явц үүснэ. Өөрөөр хэлбэл, мөс, шингэн ус, уур гурав нэг нь нөгөөгөө давамгайлалгүй нэгэн зэрэг оршино гэсэн үг юм. Гурвалсан цэг нь ердөө сонирхол татахуйц үзэгдэл төдий зүйл биш. Энэ нь шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн чухал хэрэглээ болж чаддаг. Тухайлбал, термодинамикийн тогтмол лавлагаа цэг болохын зэрэгцээ хэт нарийн хэмжилт хийх зориулалттай термометрийг калибровк хийхэд ашиглагддаг.
Эрдэмтэд энэ үзэгдлийг вакум нөхцөлд даралт, температурыг нарийн хянах замаар лабораторид үүсгэх боломжтой. Ингэснээр ус нэгэн зэрэг буцалж, хөлдөж буй гайхамшигтай мөчийг ажиглах боломж бүрддэг. Энэхүү үзэгдэл нь зөвхөн лабораторид төдийгүй байгальд, тэр тусмаа бусад гараг, дагуулуудад ажиглагддаг. Тэндхийн хэт хүйтэн эсвэл өндөр даралттай орчинд бодисууд олон төлөвт зэрэг орших боломжтой байдаг. Энэ бол бидний өдөр тутмын ойлголтыг эвдсэн физикийн гайхамшигт жишээ юм.
Х.ЭНХБОЛД
Сэтгэгдэл ( 1 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n