Хүний тархи гэрлийн чийдэн асаахуйц цахилгаан үүсгэдэг

2025 оны 02 сарын 08

Хүний тархи бол гайхалтай эрхтэн бөгөөд түүний нэгэн сонирхолтой шинж чанаруудын нэг нь цахилгаан үүсгэх чадвар юм. Хүн сэрүүн байх үед тархи 12-25 ваттын цахилгаан гаргадаг нь жижиг LED гэрэл асаахад хангалттай хэмжээний эрчим хүч юм.

Энэ энерги нь мэдрэлийн эсүүдийн хооронд дамжих байнгын цахилгаан дохионоос үүсдэг.

Хүний тархи ойролцоогоор 86 тэрбум мэдрэлийн эс агуулдаг бөгөөд эдгээр эсүүд цахилгаан дохиогоор харилцан мэдээлэл дамжуулдаг. Мэдрэлийн сэрэл нь натри, кали зэрэг ионууд мэдрэлийн эсийн мембранаар нэвтрэн шилжих үед бий болдог. Энэхүү бичил цахилгаан импульсийг тэрбум гаруй эс нэгэн зэрэг үүсгэх үед тодорхой хэмжээнд хэмжигдэхүйц цахилгаан эрчим хүч бий болдог.

Таны тархины цахилгаан дамжуулалт таны бүх үйл хөдлөл, сэтгэл хөдлөл, ой санамж, бие махбодын хөдөлгөөнийг удирдах үндсэн үүрэгтэй. Тархи өөр өөр долгионы хэлбэлзлээр ажилладаг бөгөөд эдгээр нь сэтгэл зүйн янз бүрийн төлөв байдалтай холбоотой байдаг аж. 
 

  • Бета долгион  -Идэвхтэй сэтгэж,  сэрүүн байх үед
     
  • Альфа долгион - Тайван, тогтвортой үед
     
  • Тета долгион - Хөнгөн нойр, гүн тайвшралын үед
     
  • Дельта долгион - Гүн нойрны үед

Таны тархи гар утас цэнэглэх хэмжээний хүчирхэг биш ч гэсэн тархины цахилгаан идэвхжилийг тархины цахилгаан бичлэг хийдэг төхөөрөмжөөр хэмжиж болдог. Өөрөөр хэлбэл, таны тархи бол өөрийн гэсэн бяцхан цахилгаан станц гэсэн үг.

Х.Энхболд

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ш(103.57.95.122) 2025 оны 03 сарын 13

Хэдэн лааны чийдэн бэ??? 25 40 гм.

1  |  0
Top