“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл” хэрэгжих боллоо. “Гэрээгээ цахимаар хийлээ” гээд л манайхан 2019 оноос хөл хөөр болцгоосон. Бүр зарим нь одоохон газрын тос олгойдох гэж байгаа юм шиг л хөөрч баяссан. Гэтэл байдаггүй. Өнөөдөр өнөөх үйлдвэрийн талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсэг байгуулагдсан ч үзэж харах баримт бичиг нь “нууцад шилжсэн” байна гэнэ. Ингээд цагаан дээр хараар бичсэн юу ч үгүй, цаасан дээр ямар ч мөргүй болж байгаа бололтой.
Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ хаана байна гэхээр “нууцад авсан” гэдэг. Үйлдвэрт хийсэн аудитын тайлан хаана байна гэхээр байхгүй бас л нууцад авсан гэж байна гэх. Хаанаас хэн ингэв гэхээр “Засгийн газрын тогтоолоор авсан” гэдгээс өөр юм хэлдэггүй. Хэн гэж Ерөнхий сайдын үед, аль Засгийн газар нууцад авсан бэ гэхээр “Мэдэхгүй” гэдэг. Мэдэхгүй гэдэг нь мянган үгний таглаа. Ингээд үзэгдэж харагдах бараагүй өнгөрч мэдэх дээрээ тулж иржээ. Сураг ажиг тавибал аудитын дүгнэлтийг “Ерөнхий аудитор нууцад хийсэн” гэсэн мэдээлэл байдаг гэнэ. Салбар хариуцаж буй байтлаа Аж үйлдвэрийн сайд Ц.Туваан ч дээрх ТЭЗҮ-ийн барааг нь харах бүү хэл, барьж ч үзээгүй юм байх.
Саяхан "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан хэвлэлд ярилцлага өгсөн байсан.
Дээрх үйлдвэрийн төслийн талаарх сэтгүүлчийн асуултад тэрбээр “Би ажлын хэсгийн ахлагчийн хувьд өөрийнхөө бланк дээр аудитын дүгнэлтийг өгнө үү гэсэн хүсэлтээ өгсөн ч одоо хүртэл надад ирээгүй байна. Энэ хоёр баримттай танилцсаны дараа ажлын хэсэг цаашид яах вэ гэдгээ шийдвэрлэе гэсэн байр суурьтай байгаа. УИХ-ын бүтцийн байгууллагаас байгуулагдсан ажлын хэсэг учраас заавал дүгнэлт гаргах ёстой.Энэ үйлдвэр анх нэг тэрбум ам.долларын өртөгтэй байсан. Гэтэл нарийвчилсан ТЭЗҮ-ийг нь хийсэн компани 1.2 тэрбум ам.доллар болгосон. Энэ зээлийг манай УИХ соёрхон баталсан. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг дөрвөн багцад хуваасан байдаг. Гэтэл дөрөв дэх багцын ажил санхүүжилтгүй болчихсон байна. Санхүүжилтгүй байж дөрөвдүгээр багцын ажил дээр тендер зарласнаас болж 212 сая ам.долларын өрөнд орсон. Толгой мэдэн тендер зарласан гэсэн үг. Ингээд 500 сая ам.долларын зээл нэмж авахаар УИХ-д оруулж ирээд байгаа. УИХ-ын гишүүдэд танилцах ямар ч боломж өгөхгүй, соёрхон батал гэж байна. Материалтай нь танилцахаар Газрын тос боловсруулах үйлдвэрт асуудал үүслээ гэхэд манай улсын хуулиар бус Энэтхэгийн хуулиар явна. Энэтхэг улсын Арбитрын шүүхээр шүүхдэж, манай улс үл маргах журмаар орж байгаа юм билээ” хэмээжээ.
“Гоё юм мөрөөдөх яах вэ. Гол нь Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-г хармаар байна” гэдгийг 126 гишүүн дотроос цөөнгүй нь хэлж, шаардаж буй. Эрхэм гишүүдийн хэлж буйгаас үзэхэд энд маш том “но” байна. “Но” -соод ч байх юмгүй, бүр ч ноцтой зүйлүүд байхаар. Тухайлбал, санхүүжилтгүй байж тендер зарладаг. Өртэй атал нэмээд зээл авахаар гэрээг соёрхон батал гэдэг. Дээрээс нь дээрх үйлдвэрийг манай улс 36 сарын дотор барьж дуусгана гэсэн.
Амласан хугацаандаа ашиглалтад оруулахгүй бол алданги, нөхөн төлбөрийн өрөнд давхар унах нь ойлгомжтой. Гэтэл нөхөн төлбөрийн хэмжээ хэд вэ гэдэг нь мэдэгдэхгүй. Дээр нь магадлаагүй зардал гэж 31 сая ам.доллар тавьсан. “Үүнийг хэн зөвлөж, тавьсан юм бэ” гэхээр эзэн олддоггүй. Түүнчлэн 1.7 тэрбум ам.долларын төсөлд эрсдэлийн үнэлгээ хийх ёстой ч огт хийлгээгүй. Одоо нэмэлт зээлийг соёрхон батлахгүй бол багцууд дээр ажиллаж байгаа Энэтхэгийн компаниуд бүгд орхиод гарна гэж буй. Тэднийг явуулахгүйн тулд УИХ зээлийн хэлэлцээрийг батлах ёстой болсон гээд гацаанд орчихоод байгаа ажээ.
Үүсээд буй нөхцөл байдлаас маш товчхон дүгнэхэд энэ үйлдвэр манай улсад ямар ч ашиг өгөхгүй нь. Энэ нь 2021 оноос бараг мэдэгдэж байж. Тухайн үед Монгол газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрт хийсэн аудитын албан ёсны дүгнэлт багагүй багагүй шуугиан тарьж байж. Олон зөрчил илэрч, төсөв мөнгөний асуудал яригдсан ч ямар ч арга хэмжээ аваагүй. Хэн ч хариуцлага хүлээгээгүй. Одоо ТЭЗҮ, аудитын тайлангаас өгсүүлээд бүхий л бичиг баримтыг нь “нууцад” оруулж байгаад бас л баахан зээл авч хэн нэгэн нууц ноёнтон “мөнгө идэх” гэж байгаа юм биш үү? Монголчуудын газрын тосны үйлдвэртэй болох гэнэн мөрөөдөл, гэгээн хүсэлд дөрөөлж Газрын тос үйлдвэрлэх биш мөнгө угаадаг ТӨХХК болчихсон уу.
М.Зул
Сэтгэгдэл ( 14 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

ANUSDI80955877
ANUSDI80955877
Ойлгомжтой. Хүрэлсүхийн бизнес.
ЗИНДАА САЙТ ЭНЭ БӨӨР ҮНЭТЭЙ АВНА ГЭСЭН ЗАР СЭТГЭГДЛИЙГ УСТГААЧ ЭЭ . ЭНЭТХЭГЧҮҮД НЕПАЛ БАЛБЫН ХҮМҮҮСИЙГ ХУУРЧ АВААЧААД БӨӨРИЙГ АВДАГ ТУХАЙ ДЭЛХИЙ НИЙТЭЭР ШУУГИЖ БАЙНА . МОНГОЛЧУУД ЭД ЭРХТЭНЭЭ ЗАРЖ ХООЛ ОЛЖ ИДЭХ ДЭЭРЭЭ ТУЛААГҮЙ БАЙГАА ШҮҮ. DR . ADITYA болж үзээрэй .
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Орос Хятадаас авах шатахуунаас 15-20 хувь үнэтэй бензин, дизелийн түлш үйлдвэрлэх энэ ямарч ашиггүй ажиллах энэ үйлдвэрээр яах юм. Мөнгө угаах энэ ажлаа эртхэн зогсоогоо ч.
ANUSDI80955877
ANUSDI80955877
ЭНЭ БҮХ НУУЦЛАЛ ЯМАР УЧИРТАЙ, ХЭН ИНГЭЖ ДУРААРАА МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨӨР, ЭДИЙН ЗАСГААР ТОГЛОЖ БАХАА ХАНГАЖ, ТАРГАН ЦАТГАЛАН ТАРВАЛДЗАЖ ЖАРГАЖ ЯВААГ ХҮРЭЛСҮХЭЭС АСУУ. ТЭР ЧУХАМ ХАМАГ УЧРЫГ МЭДЭЖЗОХИОН БАЙГУУЛАГЧ НЬ ШҮҮ
газрын тосны үйлдвэр мянгуужины үлгэр болоод төгсөх юм бна .......
ХҮҮК-тэй ярь Тэр л мэднэ.