О.Амгаланбаатарын зүтгэл таван аймгийг тэтгэх үү, Талын мэлтэсийг тарамдах уу!

2025 оны 01 сарын 24

О.Амгаланбаатар гэх УИХ-ын гишүүнийг харахаар Нарансэвстэйн боомт, Талын мэлтэсийн алтны орд гэж шууд уншигдахаар болсон. Түүний улс төрд орж ирсэн зорилго нь Нарансэвстэйн боомтыг нээх байсан гэж хэлж болохоор олон жил зүтгэж байгаа хүн. Зөвхөн энэ туйлын хүсэлдээ хөтлөгдөөд парламентад ороод ирсэн ч байж мэднэ. Түүнээс О.Амгаланбаатарыг Төрийн эрх барих дээд байгууллагад хэрхэн ажилласан, ямар хууль санаачлан батлуулсан гэх зэрэг асуулт дэндүү томдох хийгээд эртдэнэ. Яагаад гэхээр ердөө хагас жилийн өмнө парламентын босго давсан шинэ гишүүн. Гэхдээ л шинэ гэхгүй УИХ-ын гишүүн болсон даруйд Нарансэвстэйн боомтыг нээх ажиллагааг улам бүр идэвхжүүлж, УИХ-ын Байнгын хорооны хаалганд дөхүүлээд байгаа их эр. Нарансэвстэйн боомтыг нээнэ гэдэг улс төр, бизнес бүлэглэлийн асар том эрх ашиг байгааг нуух хэрэггүй. Мэдээж хэрэг, тус боомтыг нээснээр баруун аймгуудын явдал суудал наашилж, ашиг тусаа өгөх зүйл олон байгааг үгүйсгэхгүй.

Ингэхдээ Их говийн дархан цаазат газрыг тойруулан, хилийн зурвас дагуу 500 километр хатуу хучилттай замыг Хятадын Ганьсу мужаас тавьж өгнө гэх зэргээр найр тавьснаас харахад улс дамжсан бүлэглэлийн эрх ашиг ч гэж уншигдахаар харагддаг. О.Амгаланбаатар Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байх 2023 онд БНХАУ-ын иргэн Лиу Пингийг өөрийнхөө орон тооны бус зөвлөхөөр томилсон тушаал гаргаж байсан зэргээс үзвэл боомт бол түүний туйлын мөрөөдөл. Монгол Улсын нэг аймаг, Засаг даргын үйл ажиллагаа, цаашилбал төрийн албан үүргийг хятадаар зөвлүүлж байна гэдэг цаанаа мөн ч том эрх ашиг байгааг илтгэнэ. Зарим эх сурвалжаас харахад Нарансэвстэйн боомтыг нээхийн тулд Их говийн дархан цаазат газрын А бүсээс зурвас газрыг чөлөөлөх, чөлөөлсөн хэсэгт Талын мэлтэсийн 300 тонн нөөцтэй алтны орд байгаа нь ихээхэн хардлага төрүүлдэг бололтой. Өөрөөр хэлбэл, боомт нээх нэрээр 300 тонн алтыг улсын тусгай хамгаалалтаас гаргаж байгаад ухах бүлэглэлийн ашиг сонирхлыг О.Амгаланбаатар гүйцэлдүүлэхээр зүтгэж байна гэх хардлага байгааг шууд үгүйсгэхгүй. Энэхүү замын маршрутаар бидний хэдэн сэтгүүлч явж үзсэн. Үнэхээр хүн бүү хэл ан амьтан ч үл үзэгдэх эзгүй цөл юм билээ. Тэгэхээр тус боомтыг нээж, баруун аймгуудыг тэтгэхээс гадна эзгүй цөл газрыг эзэнтэй болгож, иргэдийн амьдрал ахуйд нэмэр болж болохоор санагдсанаа нуух юун. Гэхдээ О.Амгаланбаатар баруун таван аймгийг тэтгэх боомт нээх гээд байна уу, Талын мэлтэсийн алтыг ухаж тарамдах гээд байна уу гэдэг нь ихээхэн эргэлзээтэй. Тиймээс уг асуулт  нь хариултгүй үлдэж байна. Одоогоор хариулт олж чадахгүй учраас үүнийг түр хойш тавъя. 

Өнөөгийн парламентад аймгийн арслан Р.Сэддорж, аймгийн заан О.Амгаланбаатар гэх хоёр ч бөх нэмэгдсэн. Аймгийн заан О.Амгаланбаатарын хувьд унаа холтой, мэхэндээ үлдэцтэй бөх байхаар. Учир нь улс төрийн шийдвэр гаргаж байгаа болон түүнийхээ төлөө улайрч байгаагаас харахад чамгүй сайн бөх байх байсан болов уу гэж бодогдох. Чухам яагаад барилдаагүйг мэдэхгүй. Гаальтай “барилдах” гээд яваагүй юу. Арал чацны нэн дутуу нь бөхийн ертөнцийг орхиход хүргэсэн үү, мэдэх юм алга.

Ямартай ч аймгийн Засаг дарга байхдаа үе үе цочмог цочмог шийдвэр гаргана. Тухайлбал, 2023 онд А/198 дугаар захирамж гарган, тавдугаар сарын 1-ний өдрөөс албан бичиг, захирамжлалын баримт бичгийг хос бичгээр үйлдэхийг үүрэгдэж байсан том толгой. Төр хос бичигт шилжлээ гэж үүрэгдээгүй байхад баруун хязгаар алтайчуудыг алмайруулж явсан нөхөр. Хоёр гурван жилийн өмнө дайны хөл үймээнээс дайжсан ОХУ-аас, тэр тусмаа монгол туургатнуудаас олон иргэн Монгол Улсыг зорьж ирсэн. Энэ нөхцөл байдалд Монгол Улсын төр тодорхой шийдэл гаргаж чадахгүй, хоёр улсыг харилцааг тооцоолж суухад мань эр ОХУ-аас ирсэн иргэдэд хандан, дүрвэж ирсэн Буриад, Ойрд, Халимаг, Тува зэрэг элэг нэгт монгол үндэстнүүдийг Алтай нутагтаа урьж, орос иргэдийг нэг сар үнэгүй байраар хангана, монгол хэл сургана, Монголын хууль эрх зүйг таниулах сургалт хийнэ, бусад улс руу гарахад нь дэмжлэг үзүүлнэ, ажлын байр, бизнесийн санал зөвлөмж өгч ажиллахаа мэдэгдэн, хадмал орчуулга тавьсан нь шуугиан тарьж байв. Түүний үед өрсөлдөх чадвараараа байнга сүүл мушгиж ирсэн Говь-Алтай аймагт хийх зүйлээ олж ядаж байсан болов уу. Ганц бие залуучуудын чуулга уулзалт гээч зүйлийг Дөргөн нуурын хөвөөнд зохион байгуулчихна. Ерөнхийдөө төрийн өмнөөс цочмог цочмог шийдвэр гаргачихдаг “Том” Засаг дарга байв.

О.Амгаланбаатар нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын унаган хүүхэд. Аймгийнхаа нэгдүгээр арван жилийн сургууль, ХААИС-ийг төгсөөд Гаалийн байгууллагад орж ажилласан. Гааль бол түүний унаган ажил. Тиймдээ ч боомт, гааль нь мөнгөний үүр уурхай, амьдрал ахуйд тустай гэдгийг яс махандаа мэдэрсэн хүн болов уу гэж бодогддог.

Гэтэл Монголын гаалийн байгууллагад алба залгуулж явсан нөхөр хамгийн ашиг орлоготой Гашуунсухайт боомтод ажиллаж байгаад Говь-Алтай аймгийн АН-ын даргаар сонгогдон, 2012 оны сонгуульд намаа авч орсон ч ялагдал хүлээсэн. Дахин 2014 онд өрсөлдөөн болсноор аймгийн Засаг дарга болчихсон. Тухайн үед АН УИХ-ын сонгуульд ялалт байгуулчихсан байв даа. Аймгийн АН-ыг авч, хоёр удаа Засаг даргаар өрсөлдөж, хоёр удаа УИХ-д өрсөлдсөн гэхээр “Таргийн таван ямаатай нөхөр” лав биш. Яагаад гэхээр тэр хэдэн тэрбумаар хэмжигдэх мөнгөний зодоонд удаа дараа ороод байна шүү дээ. Хамгийн наад зах нь аймгийн нам санхүүжүүлнэ гэдэг тийм ч амар асуудал биш. Тэгэхээр энэ мөнгө хаанаас гарах вэ гэдэг асуудал зүй ёсоор урган гарна. 

“Аймгаа хөгжүүлнэ” хэмээх халхавчтай гаалийн ажлаа хаяад аймгийн АН-ын даргаар очиж байгаа хүн эрх биш гарын ая даах хөрөнгөтэй болсон нь өнөөх гаалийн буян байхаас өөр яахав. “Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” хэмээх уриаг дандаа биш юм гэхэд эсрэгээр нь цөөн хэрэглэчихсэн байхад л болчихно. Тэрбумаар тоологдох зардал ордог сонгуульд нэг өвдөглөж, нэг ялсан хүн байнга аймгийн төсөв идээд байсан гэж бодохгүй байна. Харин гаалиас хурааж хумсалсан хөрөнгө нь улс төр хийхэд хангалттай хүрсэн байх хэмээн хардах хүн олон бий. Хүний хэтэвч рүү өнгийх нь тийм ч таатай ажил биш. Гэхдээ олон нийт сонирхож таарна. Тэгээд ч Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хөрөнгө нийтэд ил байх ёстой учраас АТГ-аас албан ёсны мэдүүлэг авдаг. Хөрөнгө орлогын мэдүүлгийг сөхвөл Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж 1.510.820 төгрөг, 355,000,000 төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй, 100,000,000 төгрөгийн орон сууцтай, 130,000,000 төгрөгийн тээврийн хэрэгсэлтэй хэмээн мэдүүлжээ.

Хөндлөнгөөс ажаад байвал хөрөнгө мөнгөний суурьтай олон зүйл бий. Тэр 2016 онд ялагдал хүлээсэн даруй хойд, урд хоёр хөрш, БНСУ, Япон, Индонез, Малайз, АНУ гээд дэлхий тойрон аяласан нь халаасны хэмжээг илтгэнэ. Өөр бусад олон үйл явдал нь түүнийг халаас нимгэн биш гэдгийг илтгэдэг.

Улс төрийн талаасаа бол тун ч тогтворгүй байх магадлалтай харагддаг. Уг нь АН-ын нөхдүүд бүгд л нэг фракцид данстай байдаг. Харин О.Амгаланбаатарт тодорхой фракц гэж байхгүй хаа хамаагүй босож сууж явдаг нэгэн бололтой юм.

Ямартай ч тэр овооны наадамд гурван даваатай. Гэтэл анх удаа морь уяад Төрийн баяр наадамд алаг үрээ айрагдуулчихна. Зүгээр ч нэг цагаан гартан Төрийн баяр наадамд морь айрагдуулчихаагүй. Түүний аав Очирбат нь сумандаа Морин спорт, уяачдын холбоог байгуулж явсан Аймгийн алдарт уяач хүн юм билээ. Тэгэхээр эрх биш хурдан морины сүүл боож яваагүй ч салхинд нь орсон байлгүй. Уг нь тэр ийнхүү баяр наадамд морь айрагдуулж ихээхэн од хийморьтой байсан ч 2020 оны сонгуульд өрсөлдөөд уначихсан. Аймгийн Засаг дарга нар нэр дэвшээд ялж байснаас унаж байсан нь ховор.

Одоо тэр парламентад барьцаа лавшруулж, эхлээд баруун бүсийн гишүүд, дараа нь АН-ын бүлэг, эцэст нь МАН-ын бүлгийн хэтэвч нимгэн гишүүдэд боломжийн санал цутгаж, Нарансэвстэйн боомтыг нээх л үндсэн зорилго бий. Түүндээ хүрэхээс нааш санаа амрахгүй гэдэг нь ойлгомжтой.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(203.91.117.2) 2025 оны 01 сарын 26

Boomt needs been oilgolt bhgui shuu,!!!

0  |  0
DR. ADITY(105.119.17.217) 2025 оны 01 сарын 25

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Dd(71.205.4.58) 2025 оны 01 сарын 25

Zuuh gurvan aimgiin boomtuudiin yadaj gantsiig ni hatuu huchilttai zamaar holboosoi 600 km hurehgui shuu dee

0  |  0
Зочин(139.5.216.210) 2025 оны 01 сарын 25

Энийг сонгосон улсын учрыг олдоггүй юм, тэнэг малчид таван цаасанд хууртаад л сонгочихсон хэрэг биз, ер нь улстөрчид үеийн үед малчдын шунал дээр тоглох биз дээ

0  |  0
songogch(202.9.47.24) 2025 оны 01 сарын 25

ГАЛЗУУГИЙН ЭМНЭЛЭГТ ӨГМӨӨР АМЬТАН БАЙНА.............

0  |  0
DR. ADITYA(105.119.5.120) 2025 оны 01 сарын 25

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(105.119.5.120) 2025 оны 01 сарын 25

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
1(103.168.34.185) 2025 оны 01 сарын 24

zass zailaa

0  |  0
Top