5000 жилд анх удаа Египетэд толбот цөөвөр үзэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 22

 

Египетийн аль-Азхар их сургуулийн эрдэмтэд Швейцар, АНУ-ын судлаачдын хамтаар сүүлийн 5000 жилд анх удаа Египетийн нутаг дэвсгэрт толбот цөөвөр чоно үзэгдэхийг бүртгэжээ.

Ганц цөөвөр чоно Судантай залгаа хилээс 30 км зайд ажиглагдсан байна. Судлаачид толбот цөөвөр чоно Египетийн нутаг дэвсгэрт явж байна гэсэн мэдээлэл аваад эхэндээ үнэмшээгүй бөгөөд гэрэл зургийг нь харан, ихэд гайхсан тухайгаа ярьжээ. Гэнэтийн зочин Суданд цөөвөр чонын сүрэг амьдардаг газраас 500 км зайд явж байсан аж.

Олон жилийн явцад тус бүс нутгийн цаг агаар өөрчлөгдсөнөөр хур тунадас нэмэгдэж, өвс ногооны гарц сайжирч, улмаас цөлийн амьтанд нүүдэллэх шинэ замыг нээсэн байж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байна. Гэсэн хэдий ч түүний Египетийг зорих болсон бодит шалтгаан нь оньсого хэвээр байгаа бөгөөд цаашдын судалгааны сэдэв болж байна гэж эрдэмтэд онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top