1277 ахмадад цахим ур чадвар олгожээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 22

 

1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олгожээ. 

ЦХИХХЯ “Ухаалаг Засаг -2” төслийн хүрээнд ахмадуудын цахим ур чадварыг сайжруулах “Үндэсний цахим элч” хөтөлбөрийг 3 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлэв.

Хөтөлбөрийн хүрээнд 137 сайн дурын оюутан, залуус, ахмадыг сонгон шалгаруулж, цахим ур чадварын сургагч багш "Үндэсний цахим элч" болгон бэлтгэлээ.

Тэд 1277 ахмадад ухаалаг гар утас хэрхэн ашиглах, e-mongolia ашиглан хэрхэн төрийн үйлчилгээг цахимаар авах, банкны апп-ыг ашиглан төлбөр тооцоогоо хийх зэрэг өдөр тутамд нь хэрэгцээтэй байдаг цахим ур чадварыг олгов.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top