ДОРНЫН ЗУРХАЙ: Хулгана, бич жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 21

Аргын тооллын 6 сарын 21, Сугар гараг. Билгийн тооллын 14

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ, УЛААН ЛУУ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд мал арвидна.
  • Наран ургах, шингэх: 04.53-20.55
  • Барилдлага: Шид   
  • Шүтэн барилдлага: Авахуй   
  • Суудал: Ус

 

Аргын тооллын 6 сарын 21, Сугар гараг. Билгийн тооллын 14, Эрхтэний тэнгэрт одтой, улаан луу өдөр. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top