ДОРНЫН ЗУРХАЙ: Гэрээ хэлцэл байгуулахад ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 27

Аргын тооллын 5 сарын 27, Сумъяа гараг. Билгийн тооллын 19

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ДОЛООН УЛААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Наран ургах, шингэх: 05.01-20.38
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Огторгуй

 

Аргын тооллын 5 сарын 27, Сумъяа гараг. Билгийн тооллын 19, Элдэв тэнгэртэн одтой, цагаагчин туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top