ДОРНЫН ЗУРХАЙ: Худалдаа арилжаа хийхэд ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 24

Аргын тооллын 5 сарын 24, Сугар гараг. Билгийн тооллын 16

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН НЭГ ЦАГААН ШАР ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 05.03-20.35
  • Барилдлага: Шид   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Гал

 

Аргын тооллын 5 сарын 24, Сугар гараг. Билгийн тооллын 16, Эрхтэний тэнгэрт одтой, шар хулгана өдөр. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top