ДОРНЫН ЗУРХАЙ: Зуны тэргүүн сарын шинийн 15

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 23

Аргын тооллын 5 сарын 23, Бархасбадь гараг. Билгийн тооллын 15

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ, УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 05.04-20.34
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Авахуй   
  • Суудал: Хий

 

Аргын тооллын 5 сарын 23, Бархасбадь гараг. Билгийн тооллын 15, Онгоц одтой, улаагчин гахай өдөр. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top