[ БИДНИЙ НЭГ ] XIII зууны хэв шинжийг агуулсан МОНГОЛ ГЭРИЙГ орчин цагтай хослуулж, өвлүүлэн үлдээхүй

2024 оны 05 сарын 20

Хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй, агаарын солилцоо сайтай, халуунд сэрүүхэн, хүйтэнд дулаахан гэх мэт олон давуу талтай, дэлхийд шуугиулаад амжсан монгол гэрийг орчин цагтай хослуулан хийдэг "13 ART" урлангийн уран бүтээлч, Монгол улсын "Соёлын элч" Н.Ганхуягийг "Бидний нэг" буландаа урьлаа. Тэрбээр АНУ-д аж төрдөг бөгөөд монгол гэрийг гадагшаа чиглэсэн зах зээлд нийлүүлэх, худалдаалан борлуулах тал дээр илүү анхаарал хандуулж ажилладаг.

Мөн XIII зууны хэв шинжийг агуулсан монгол гэрийг орчин цагтай хослуулж, шалнаасаа халдаг болгосон тул Улаанбаатар хот утаанаас хүртэл салах боломжтой гэдгийг онцолж байлаа. 

 

ВИДЕО ҮЗЭХ: 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гайхамшигтай(86.111.136.203) 2024 оны 05 сарын 20

0  |  0
Top