Уулчдыг амьд олох найдвар тасарч байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 16

Эверест оргил орчим алга болоод Монголын хоёр уулчныг амьд мэнд олох найдвар улам бүр багасаж байна гэж https://everestchronicle.com/ сайтад мэдээлжээ.

Цаг агаарын нөхцөл байдал авран, хайх ажиллагаанд хүндрэл учруулж байна. Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нараас холбоо тасраад 84 цаг өнгөрөөд байна. Сүүлийн хоёр өдөр 80 км/ц хурдтай хүчтэй шуурч байгаа тул авиралт хийхгүй байгаа аж. Төв баазын менежерүүдийн ярьснаар, олон уулчид балконоос буухаас өөр аргагүйд хүрээд байна. “8K Expeditions” компанийн Пемба Шерпагийн ярьснаар, лхагва гарагт цаг агаарын байдал муу байсан учраас эрэн хайх багийнхан эрлийн ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй байжээ. Тэрбээр “Төв баазаас дээш эрлийнхнийг явуулахаар цаг агаарын байдал сайжрахыг хүлээж байна” гэжээ.

4-р баазаас дээш эрлийн ажиллагаа хойшлогдох тусам уулчдын амьд мэнд олох боломж багасаж байна. Уулчдын алга болсон 4-р баазаас дээших бүсийг үхлийн бүс гэдэг. Учир нь 8000 м дээш өндөр хүчилтөрөгчийн түвшин маш багасдаг тул нэмэлт хүчилтөрөгч шаардлагатай байдаг. Нэрээ нууцалсан албаны хүний хэлснээр, тэр өндөрт ийм удаан хугацаанд ид шидээр л амьд үлдэх байх гэжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(59.153.115.249) 2024 оны 05 сарын 16

Тийм хэцүү нөхцөлд ийм удаан амьд байна гэж бараг л байхгүй дээ.Монгол улсынхаа далбааг дэлхийн дээвэрт мандуулахаар явсан зоригт эрчүүддээ талархая

0  |  0
Top