Ард түмний халааснаас санхүүгийн алдагдлаа нөхдөг МҮОНТ

2024 оны 04 сарын 19

МҮОНТ-ийн санхүүгийн нөхцөл байдал нэлээд дордсон юм байх. Энэ сарын 1-ний байдлаар гэхэд нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар нь өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш төлөгдөөгүй аж. Энэ алдагдал 4.2 тэрбум төгрөгт хүрчээ. Тус телевизийн сэтгүүлч, уран бүтээлчид одоо цалингийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэнэ. Цалингийн болоод үйл ажиллагааны алдагдал дахиад дөрвөн тэрбумд хүрч, нийтдээ найман тэрбумын хасахтай, өртэй төсвийг боож дуусаад, Үндэсний зөвлөлдөө оруулсан юм байна.

Цалин нэмэх асуудал дээр менежментийн алдаа гарсан гэдгээ удирдлага нь хүлээн зөвшөөрч байгаа бололтой. Орлого олж байж, цалин нэмэх учиртай атал орлогын бүрдүүлэлт хийгээгүй байж цалингаа нэмжээ. Энэ нь өр үүсэх үндсэн шалтгаан болсон юм байна. Эндээс харахад, шууд үүссэн өр 4.2 тэрбум, цалингийн өр дөрвөн тэрбумд хүрчээ. Энэхүү үүссэн нөхцөл байдлыг засаж залруулахын тулд айл өрхүүдээс авч байгаа хураамжаа нэмэхээр чичрэн дайрч, улайрч байгаа нь харин олон нийтэд таалагдахгүй байна. МҮОНТ-д ажиллаж байсан болоод ажиллаж байгаа хүмүүс, тэдний хамаарал бүхий этгээдүүд олон нийтэд хандаж цахим сүлжээгээр хэтэрхий нэг талыг барьсан оюун санаа, сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдсэн мэдээллийг цацаж байна.

Иргэд, олон нийтийн зүгээс “Авдаггүй үйлчилгээндээ буюу үздэггүй телевиздээ хүчээр хураамж төлсөөр ирсэн. Нэмэгдэх ёстой эсэхийг нь ёстой хэлж мэдэхгүй байна. Өгмөөргүй байна. Үздэг нь өгнө биз. Тэр нь чөлөөт зах зээлийн шударга зарчим” гэсэн санааг илэрхийлж байгаа нь харагдана. Гэтэл МҮОНТ-ийн ажилтнууд болоод тэнд өмнө нь ажиллаж байсан хүмүүс, тэдний хамаарал бүхий этгээдүүд харааж зүхсэн, бусдыг гутаан доромжилсон, хүчээр тулгасан өнгө аясаар буюу ямар ч ёс зүйгүй бүдүүлгээр сэтгэгдлээ илэрхийлсэн хүмүүс рүү дайрч, давшлан бүр хэрүүл хийгээд блоклож байх юм. Ёстой үзээгүйгээ үзэж, үнэхээр их цочирдов. Үнэндээ, ард иргэд, олон нийтийн чинь зөв шүү, Үндэсний телевизийнхээн!

Үнэндээ та нөхдийг Үндэсний хэмээн тодотгодог ч олон нийтэд биш, эрх барьж буй намд үйлчилдэг болоод удаж байгааг, хүн сонирхоод үзчихмээр сонирхолтой, хэрэгтэй нэвтрүүлэг хийхгүй байгааг, бусад телевиз манайхаас үүсч салбарласан гэж томордог, хүн хүч ихтэй ч арилжааны телевизүүдээс дээрчлэхээр нэвтрүүлэг хийхгүй, архиваасаа ухаж гаргасан нэвтрүүлэг, киногоор цаг нөхцөөж байгааг, эцэст нь хэлэхэд, Засгийн газраас дэмжлэг авч, орон нутагт танай сэтгүүлч, уран бүтээлчид төр, төсвийн мөнгөнөөс томилолт авч явдаг гэдгийг л шүүмжилж байна. Нэг өрхөөс 1100-хан төгрөгийн хураамж авдаг. Үүнийг шинэчлэх ёстой юу гэдгийг олон нийтээсээ асуумаар байна гэчихээд “Өгөх ёстой” гээд өөрөө өөртөө хариулаад, явж байгаад буюу санал асуулга нэртэй болхи луйвар, увайгүй үйлдэлд чинь ундууцаж байна. Яагаад та нөхдийн хамгийн олон үзэгчтэй гэж тодотгодог “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр чинь хүртэл олон нийтийн дуу хоолой болж чадахгүй, хараат бусаар ажиллахгүй байгаа юм бэ, чанартай кино, нэвтрүүлэг гаргаач гэдэг асуудлыг л ярьж, шүүмжилж байна билээ, олонх нь. Төлбөрөө төлчихөөд үйлчилгээгээ аваагүй хүмүүс хариуцлага, чанар нэхэн шүүмжлэх нь зөв биз ээ.

Г.Ганчимэг

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.88.83.119) 2024 оны 04 сарын 19

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0

Зочин(202.126.89.223) 2024 оны 04 сарын 21

Ард түмнээс биш, тэр эрх ашгийг нь хамгаалж, магтан дуулж, заавраар нь тархи угаадаг нам, засгаасаа л авна биз

2  |  0
уншигч(43.242.242.140) 2024 оны 04 сарын 19

харин тийм ээ.

1  |  0
Зангараг(103.212.119.220) 2024 оны 04 сарын 19

Төсвөөс татаас авч үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг гээ биз дээ? МҮОНТ гэдэг нэршлийг монголчууд өгөөгүй өөрсдөө зохиосон юм бна лээ. Тэгээд зөвхөн эрх баригч намын захиалгаар тэднийг хаацайлах үүрэгтэй гэж сонссон.

0  |  0
Top