ДОРНЫН ЗУРХАЙ: Тэрсүүд өдөр

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 17

Аргын тооллын 4 сарын 17, Буд гараг. Билгийн тооллын 9

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ, ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ.
  • Наран ургах, шингэх: 05.59-19.45
  • Барилдлага: Рашаан   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Огторгуй

 

Аргын тооллын 4 сарын 17, Буд гараг. Билгийн тооллын 9, Үнэг одтой, цагаагчин гахай өдөр. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Тэрсүүд өдөр.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top