Их Британийн Украинд ЛАЗЕР ЗЭВСЭГ өгөх санааг юу гэж тайлбарлав?

2024 оны 04 сарын 15

Их Британийн Батлан хамгаалахын сайд Грант Шэппс Украинд лазер зэвсэг өгөх санаагаа илэрхийлжээ. Түүний үгийг сурталчилгаа төдий зүйл гэж Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдлээ. Оросын зүгээс тайлбарлаж буйгаар Их Британид лазер зэвсэг байгаа эсэх талаар ямар ч нотолгоо байхгүй гэнэ. Грант Шэппс “DragonFire” алсын тусгалын лазерын зэвсгийг Украинд шилжүүлэх ажлыг түргэсгэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Харин Оросын цэргийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ийм мэдэгдлийг нухацтай авч үзэх хэрэггүй бөгөөд Их Британийн талын тайлбарласан лазерын системүүд үр ашгийн хувьд хязгаарлагдмал аж.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны томоохон төлөөлөгч Родион Мирошник “РИА Новости” агентлагт өгсөн ярилцлагадаа “Их Британийн Батлан ​​хамгаалахын сайдын хийсэн мэдэгдэл нь Украинд лазер зэвсгийг шилжүүлэх боломжийн талаар сурталчилж байна. Зэвсэг шилжүүлэх нь Их Британитай харилцах харилцаанд нөлөөлж болох бөгөөд өөр зүйлгүй мэт харагдаж байна. Сайд Шэппсийн мэдэгдэл нь байлдааны талбарт Их Британийн техник хэрэгслийг бодитоор туршсаны дараа ихээхэн уналтад орсон Британийн цэргийн чадавхыг рекламдаж байна. Ялангуяа танкууд нь шаварт шигдэн, манай цэргийн хүчний тоног төхөөрөмжийн даралтыг тэсвэрлэж чадаагүй. Түүгээр ч барахгүй Шэппсийн танилцуулсан технологид бодит баталгаа байхгүй” гэжээ.

Дипломатч “Британичууд бодит байдал дээр ямар нэг зүйлийг батлах арга байхгүй бол амлалтаар хүмүүсийг айлгаж эхэлдэг” гэв.

Нууц лазер

Дөрөвдүгээр сарын 12-нд Их Британийн Батлан ​​хамгаалахын сайд нууцын зэрэглэлтэй DragonFire алсын тусгалтай лазер зэвсгийн туршилтын бичлэгийг олон нийтийн X сүлжээнд нийтэлжээ. Видеонд байлдааны хөлөг дээр суурилуулсан лазер нь завийг хэрхэн идэвхгүй болгож, дронуудыг сохолж, буудаж байгааг харуулсан байна.

Их Британийн Батлан ​​хамгаалах яамнаас 2024 оны нэгдүгээр сард мэдээлснээр, зэвсгийн танилцуулга Шотландын эргийн ойролцоох Хебрид арлын туршилтын талбайд болжээ. Хэвлэлийн мэдээнд DragonFire систем агаарын бай руу амжилттай буудсан гэж мэдээлжээ. DragonFire-ийн хүрээг ангилсан боловч энэ нь харааны бүсэд байгаа байг онох хэрэгсэл бөгөөд ямар ч харагдахуйц бай руу чиглүүлж болно гэж мэдээнд тэмдэглэсэн байна. Гуравдугаар сард Грант Шэппс эдгээр туршилтын видео бичлэгийг X нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудсан дээр нийтэлсэн билээ. “Нууцлагдсан бичлэгүүд нь лазерын гэрлийн хурдаар байг онох чадварыг харуулж байна” гэж Их Британийн Батлан ​​хамгаалахын сайд тэр үед бичжээ.

Sky News-ийн мэдээлснээр уг зэвсгийг 2032 онд ашиглалтад оруулах ёстой байсан бол одоо вант улсын Батлан ​​хамгаалах яам 2027 онд ашиглахаар төлөвлөж байна.

Грант Шэппс энэ сарын 12-нд Солсбери дэх Портон-Дауны хамгаалалтын судалгааны төвд зочлох үеэрээ сэтгүүлчдэд хэлэхдээ “DragonFire системийг Украин руу шилжүүлэх ажлыг түргэсгэхийг хүсэж байна. Би DragonFire лазер системийн үйлдвэрлэлийг хурдасгахаар ирсэн юм. Учир нь миний бодлоор нэг нь далайд, нөгөө нь Европт өрнөж буй хоёр томоохон мөргөлдөөн байгаа үед энэ үйлдвэрлэл маш чухал байж болох юм. Тэр дундаа нисгэгчгүй онгоцуудыг сөнөөхөд чухал” гэжээ. Их Британийн Батлан ​​хамгаалахын сайд “Энэ нь, жишээ нь, Украинд хэр ашигтай болохыг харахын тулд нэг их төсөөлөл хэрэггүй” гэж нэмж хэлсэн байна.

Үүний зэрэгцээ DragonFire хэзээ бүрэн бэлэн болох вэ гэсэн асуултын хариуд Грант Шэппс хэлэхдээ “Их Британийн Батлан ​​хамгаалах яамны зэвсэг худалдан авах шинэ загвар нь цогцолбор ашиглалтад орохоос өмнө 99.9 хувь бүрэн бэлэн болтол хүлээхгүй байх боломжийг олгодог” гэжээ. Мөн “Украинчууд үүнийг хүлээн авах боломжтой байхын тулд 100 хувь төгс байх албагүй. Бид үүнийг сайжруулах боломжтой, гэхдээ одоогоор зөвхөн 2027 он гэхэд боломжтой. Гэхдээ мэдээжийн хэрэг би үйл явцыг хурдасгахын тулд юу хийж чадахаа харна” гэж Шэппс амлав.

Оросын талаас Их Британи DragonFire-ийг туршиж, ашиглах боломжтой эсэхийг тодорхойлохын зэрэгцээ ОХУ хэдэн жилийн турш лазер зэвсгийг ажиллуулж байсныг өгүүлэхдээ “Тухайлбал, “Пересвет” цогцолборыг 2018 оноос хойш Оросын зэвсэгт хүчин ашиглаж байна. 2022 оны тавдугаар сард Шадар сайд Юрий Борисов тусгай ажиллагааны хүрээнд дулааны гэмтлийн зарчмаар ажилладаг шинэ “Задира” лазер системийг ашиглахаа зарласан. Нэмж дурдахад, 2023 оны наймдугаар сарын сүүлчээр лазер бууг амжилттай туршсан тухай мэдээлсэн. Туршилтын явцад байлдааны лазер нь нисгэгчгүй онгоцыг бүрэн устгах, ялангуяа төхөөрөмжийн гадаргууг шатаах эсвэл биеийг нь онгоцон дээрх тоног төхөөрөмжийн хамт шатаах замаар устгасан” гэв. Мөн лазер нь нисэх онгоц болон зарим төрлийн дроныг устгасан байна.

Ноцтой зүйл биш

Оросын цэргийн шинжээч нар лазер зэвсгийн талаарх Их Британийн хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдэд эргэлзжээ. Лазер зэвсгийн талаар Их Британийн мэдээлж байгаа бүхэн хоосон яриа байж болох ба тэдний олон нийтийн сүлжээгээр үзүүлж буй бичлэгүүдийн 90 хувь нь компьютер тоглоомын хүүхэлдэйн кинонууд гэж Оросын талаас үзэж байна. Түүнийгээ Украинд шилжүүлнэ гэсэн мэдэгдлүүд нь энгийн хүмүүст зориулагдсан гэж “Комсомольская правда” сонины тоймч, хурандаа Виктор Баранец хэлэв. Тэрбээр “Энэ ноцтой зүйл биш. Их Британийн Батлан ​​хамгаалах яамны тэргүүн Украинд ийм “супер зэвсэг” нийлүүлэхэд бэлэн байгаагаа ярьж, Оросын тагнуулынхан Киев рүү зэвсэг илгээснийг нь мэдэж байгаа тул санаа зовох зүйлгүй” гэжээ.

Лазер зэвсгийн үр нөлөөнд цаг агаарын нөхцөл байдал ихээхэн чухал. Манан, бороо, цас зэрэг нь эдгээр зэвсгийн нөлөөлөх чадварыг бараг үгүй ​​болгодог аж. Нэмж дурдахад, лазер туяа нь нарийн төвөгтэй хараа, цацрагийн үүсгүүр зэргийг шаарддаг тул эмзэг, ашиглахад хэцүү байдаг гэж Оросын талаас мэдээлээд “Түүгээр ч барахгүй хөнгөн нисгэгчгүй онгоцны цохилт нь түүнийг идэвхгүй болгож чадна” гэж шинжээч тайлбарлав.

Грант Шэппсийн Украин руу лазер зэвсэг илгээх зорилгын тухайд, Киевийн дэглэмд ийм тоног төхөөрөмжийг ажиллуулж чадах мэргэжилтнүүд байдаггүй гэв. Энэ нь Лондон Оросын зэвсэгт хүчний цохилтын нэн тэргүүний бай болох Их Британийн мэргэжилтнүүдийг Киев рүү илгээхээс өөр аргагүй болно гэсэн үг гэжээ.

ОХУ-ын талаас үзэж буйгаар нэгдсэн вант улсын одоогийн Батлан хамгаалахын сайд бол мэргэжлийн яриач хүн аж. Тэр хүссэн бүхнээ хэлж чаддаг бөгөөд лазер зэвсгийн талаарх мэдэгдэл нь бодит үр дагаваргүй гэнэ. Ийм мэдээллийн шуугианыг Орос тоохгүй байх хэрэгтэй гэж шинжээч үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мир(66.181.191.243) 2024 оны 04 сарын 18

Энэ нато гэдэг улс бүүр галзуурч дээ

0  |  0
DR. ADITYA(102.88.81.115) 2024 оны 04 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  1
DR. ADITYA(102.88.81.115) 2024 оны 04 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  1
Монгол(103.212.118.156) 2024 оны 04 сарын 16

Монгол улс хоёр хөршөөсөө нүүхгүйгээс л хойш буруу ч зөв ч дэмжиж амьдрахаас өөр замгүй шүү. Ухаантай байцгаая

2  |  0
Бодит Монгол(103.57.92.72) 2024 оны 04 сарын 17

Доор сэтгэгдэл бичсэн 2т нэг зүйлийг хэлье. Бодит амьдрал дээр Орос, Хятад 2 экспортоо зогсооход л та 2 хэдхэн хоног л амьдарна. Саваагүй саранд хуцсан нохойнууд өөрсдийгөө л хичээ. Мөөрөхөөс өөр та 2т чадах юм байхгүй гэж л хэлье. Юун Орос, юун Хятад. Тэд чинь Их Гүрэнүүд.

2  |  1
Бодит байдал(66.181.182.72) 2024 оны 04 сарын 18

Үхсэн хатсаны чинь ах,новшоо? чиний л ах байх даа хэдэн халтар рублийн төлөө эцэг эхээ худалдаж чадахаар амьтан вэ. путлэр орос Хятад 2 мөнхийн ахан дүүс гэж унгас алдсаныг сонсоогүй юу !

3  |  5
Ш(66.181.187.107) 2024 оны 04 сарын 22

Англи худал хуцав. Харин манай орос ах нар 1968 онд хасан нуурын хилийн будилианы үед хятадын цэргүүд дээр туршчихсан шүүдээ!!! Тэр лазерийг чинь. Одоо улам боловсронгуй болоо биз. Аяа мөн мундаг шүү???!!!

5  |  2
Top