ДОРНЫН ЗУРХАЙ: Модон хохимой өдөр

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 11

Аргын тооллын 4 сарын 11, Бархасбадь гараг. Билгийн тооллын 3

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно.
  • Наран ургах, шингэх: 06.10-19.36
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй   
  • Суудал: Уул

 

Аргын тооллын 4 сарын 11, Бархасбадь гараг. Билгийн тооллын 3, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөхөгчин могой өдөр. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Хүчин төгсөн сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно. Модон хохимой өдөр.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top