ДОРНЫН ЗУРХАЙ: Насан бүтээл хийлгэхэд ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 01

Аргын тооллын 4 сарын 1, Сумъяа гараг. Билгийн тооллын 22

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ, ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
  • Наран ургах, шингэх: 06.30-19.22
  • Барилдлага: Рашаан   
  • Шүтэн барилдлага: Авахуй   
  • Суудал: Огторгуй

 

Аргын тооллын 4 сарын 1, Сумъяа гараг. Билгийн тооллын 22, Гар одтой, хөхөгчин хонь өдөр. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top