ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал сайн нөхөртэй учирна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 29

Аргын тооллын 3 сарын 29, Сугар гараг. Билгийн тооллын 19

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ, ХАР ЛУУ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Наран ургах, шингэх: 06.36-19.18
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Гал

 

Аргын тооллын 3 сарын 29, Сугар гараг. Билгийн тооллын 19, Хонгорцог одтой, хар луу өдөр. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top