ДОРНЫН ЗУРХАЙ: Найр хурим хийх, бэр гуйхад ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 08

Аргын тооллын 3 сарын 8, Сугар гараг. Билгийн тооллын 28

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.19-18.47
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Огторгуй

 

Аргын тооллын 3 сарын 8, Сугар гараг. Билгийн тооллын 28, Тооно одтой, цагаагчин хонь өдөр. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top