Мөрөн-Улиастай чиглэлийн зам цэвдэг үүсэж, зорчих хөдөлгөөнд хүндрэл үүсжээ

2024 оны 02 сарын 26

Мөрөн-Улиастай чиглэлийн А/1102 дугаартай авто замын 397-398 дахь километрт цэвдэг үүсэж, ус задарч, замын зорчих хэсэгт хөлдөж халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай байна.

Тиймээс  болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор туслах зам гаргах ажлыг "Завхан АЗЗА" ТӨХК-с  зохион байгуулж байна. Иймд иргэд, жолооч Та бүхэн замын нөхцөл байдалд хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.95.27) 2024 оны 02 сарын 26

цэвдэг гэдэг үг арай өөр утгатай шүү

0  |  1
Top