Монгол Улс гиннесийн шинэ амжилт тогтоолоо

2024 оны 01 сарын 15

Аялал жуулчлалын салбарын улирлын хамаарлыг бууруулах, өвлийн улирлыг уртасгах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Мазаалай” олон Улсын мөсний наадмыг зохион байгуулж буй бөгөөд нээлтийг өчигдөр /2024.01.14/ хийлээ.

“МАЗААЛАЙ” олон Улсын мөсний баярын нээлтийн арга хэмжээний онцлох үйл явдал нь Монгол Улс Гиннесийн дээд амжилтыг тогтоох байв. Өөрөөр хэлбэл 12 метр өргөнтэй, 18 метр урттай мөсөн гулгуураар 1 цагийн дотор 408 хүн гулгаснаар Гиннесийн дээд амжилтыг тогтоож, Монгол орны өвлийн аялал жуулчлал дэлхийн газрын зурагт тэмдэглэгдлээ.

Уг арга хэмжээг Гиннесийн албан ёсны шүүгч  Айрис Хоу, Соёлын яамны Лондон дахь Гиннес хариуцсан зөвлөх Элизабет Фокс шүүсэн байна.

”Мазаалай мөсөн хотхон”-д 2023 онд бүртгэгдсэн 52 мазаалай, мөсөн гулгалтын талбай, 50 метрийн урттай гулсуур болон Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоосон 12м өргөнтэй 22м урттай нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урттай Монгол цас мөсөн баримал зэрэг бүтээл байрлаж байна..

Уг мөсөн хотхонд 400-500 хүн нэг доор хүлээн авах хүчин чадалтай, 4000 м.кв талбайг хамарсан гэдгээрээ онцлогтой. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд тус хотхоныг бүтээж, өвлийн наадам зохион байгуулах бөгөөд гол үзмэр нь эх Мазаалай ба түүний бамбаруушуудыг дүрсэлсэн 5 метр өндөртэй цас мөсөн баримал юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top